Зиа ойрд юм бичсэнгүй. Ажил жаахан ихтэй талдаа. Онцын бухимдмаар ч юм гарсангүй шив дээ.
Тэгж байтал саяхан энэ гайтай гахайн ханиадаас болж тэвчишгүй зүйл нэг гарлаа. Дэлхий нийтийг хамарсан гахайны ханиад гараад, тэр нь манай улсад илрээд балай юм болж байна ш д. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг өвчин зовлонтой ядарч байхад төр биднийг яаж доромжилж байнаа. 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “NTV” телевизийн оройн 21 цагийн хөтөлбөрөөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гэдэг нөхөр нөгөө содон хоолойгоо гаргаал гахайн ханиадын эсрэг ийм арга хэмжээ авна, тийм үйл ажиллагаа явуулж байна бла бла бла гээл ярьж байна. Эм тариа захисан байгаа орж ирэх хугацаа нь арай болоогүй байна ч гэлүү юу гэлээ. Тэгээд сонсож байсан чинь “...гахайн ханиадны эсрэг тариаг манай хувийн хэвшлийнхэн бас оруулж ирж байгаа. 30-50 америк долларын үнэтэй зарагдах байх” гэж авчийнаа. Үгүйгээ энэ одоо юу гэсэн үг вэ? айн. Дэлхий даяар эм тариа олдохгүй байна яанаа гээд байхад чинь тэр хүмүүс хаанаас олоод зараад байдаг юм бэ. Тэгж байгааг нь энэ төр засаг хараад сууж л байдаг. За яахав хувийн хэвшлийнхэн хаанаас олох нь тийм чухал байж болно. Үнэхээр, “үнэнчээр” олоод ирж байгаа бол сүйхээтэй гэхээс яахав. Гэхдээ нэг л үнэмшилгүй л байгаа юм даа. Хүчирхэг Америк орон хүртэл эм тариа нь хүрэхгүй байна гээд байхад.
Одоо гол бухимдал уруугаа оръё.
Тэгээд олоод ирж байгаа эм тариаг худалдаж ав гээд сууж байдаг төр, түүнийг төлөөлсөн эрүүл мэндийн яам, салбарыг удирдаж байгаа С.Ламбаад хэлэх муу үг олдохгүй и голдоо ортол гомдож байна.
Зүй нь бол тэр олоод ирсэн эм тариаг нь Засгийн газар яаралтай худалдаж аваад эрсдэл өндөртэй хүмүүст нь үнэ төлбөргүй зориулж байх ёстой байхгүй юу. Угаасаа ч засгийн газрын мөнгө гэж юу байдын. Дан бидний хөлс хүч шингэсэн татварын мөнгө, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө. Ийм чухал үед хэрэглэж эрүүл саруул байх л гэж тэр мөнгийг “нэг дор” байлгадаг болохоос. Хүнд ер нь хүнээс өөр баялаг гэж юу байнаа. Хүн ам нь эрүүл байх юм бол ажил төрөл эрхлэлт нь өндөр байж тэр хэрээр татвар энэ тэр нь сайн л цугларна биздээ. Олон улсад нэр хүнд унах гээд байна гээл жудо бөхийн тэмцээнд 180 сая төгрөг гаргаад өгчдөг л юм байналээ. Ард иргэдийнх нь амь нас яригдаж байхад “тариагаа худалдаад ав” гэж байгаа нь мөнгөгүй бол “ҮХ” гэсэн үг шууд мөн. Хүнээс эмнийх нь
За за бухимдлаа жаахан ч гэсэн гаргалаа ёо ёо. Бүр уур хүрээд зүрх салгалчхын. Дуусгахаас. Гай газар доороос
Гахайн ханиад бидэн дундаас ирлэрнэ гэж хэн мэдхэв дээ чёрт гэж...
Ер нь бол би элдэв вакцинд дургүй. Анх ДОХ-ыг ДЭМБ вакцин гэж гомо нарт хийж тараасан гэж сонсож байснаас хойш Дэлхийн зөн нтр-ээр орж ирдэг элдэв вакцин, витаминуудад нэг л сүжиггүй болсон.
Хамгийн сайн эм чинь Монгол малын мах, сүү, цагаан идээ л юм даа.
Хоол нойр сайтай байхад H1N1 бол зүгээр л жирийн л ханиад шүү дээ. Гол нь урьд нь танихгүй болохоор хүн бүр тусаад, тэгээд эдгэдэг гэдэг нь л байгаа юм. Тэгэхээр эсэргүүцэл сайтай, тусмагцаа зөв эмчилчихвэл уг нь жирийн л ханиад юм гэсэн.
За нээрээ тэр дээшээ харж бухимдвал маниус нэг их удахгүй судсаа ханах байх өө. Одоо тэр нөхдүүдийг тоохоо больсоншдээ
Зурагт ч бүр харахаа больсон Тэр нь өөрт амар байдаг. Асаахаар солонгос кино, улс төр л гарч байдаг. Яджийхад хоёулаа данан хэрүүл. Хааяа C1-ээр хөлбөмбөг л үзэх юм даа.

Tavtai moril

СҮҮЛИЙН
RSS FEED