Зиа ойрд юм бичсэнгүй. Сонин гэвэл ихтэй. Уул уурхайгаас аваад сагсан бөмбөг хүртэл. Саяхан блогч бичдэгүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн болж өнгөрлээ. Нэг өдрийн арга хэмжээ. Сайхан л боллоо. Чадах хэмжээндээ л тоглоо хаясан. Нэгдүгээр байранд ороогүй ч нэг хожсоон хожсон. Хаа ч хэлнэ. Хэнд ч хэлнэ. Хэзээ ч хэлнэ. За гол зүйлдээ оръё. Хавар болхоор ингээд дэмийрдэг өвчин хөдөлчдийн.
Энэ манайхан уул уурхайгаа яриад ёстой балай авч байнаа. Тэр Ватан толгой Оюу толгой 2-ыг тойроол 8 настай бацкаанаас 80 настай буурал хүртэл. Энэ нээрээ Монголыг элгээр нь хэвтүүллээ яаанаа. Газраа ухаад мөнгөтэй болхоороо гээл ярихын. Тэр ухсан юм нь заримдаа үнэ энэ тэр нь унаад өгдийн гэсэн биз дээ. Тэгээл тарааж байгаа нь бэлэн мөнгө. Миний хэлэх гээд байгаа санаа бол тийм юманд санаа тавих биш шинжлэх ухааны хөгжилд санаа тавиасай. Нэгэнтээ С.Зориг агсан “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж сайхан хэлсэндээ. Ээдээ тэр чинь шүү дээ. Монгол хүний авъяас тооцоолошгүй баян. Одоо ч “Нөөц нь тогтоогдсон орддоо итгэдэг” гэж өөрчлөгдөж байх шиг байна.
Энэ өрнөдийн өндөр хөгжилтэй орнууд чинь газар доороо баялаггүй болхоороо л баяжсан байхгүй юу. Хэний газар доор юу байна? тэрнээс нь мэдлэгээ ашиглаад яаж хүртэх үү? гээл толгойгоо ажиллуулаал. Тэгээл шинжлэх ухаанаа яаядаа гэтэл нь хөгжүүлээл түүнийхээ давуу байдлаар газрын доороос биш дээрээс мөнгө босгоол. Нөгөө үгээр хэлбэл газрын баялагийг биш хүний тархин дахь баялагийг илүүд үзжийнэ гэсэн үг л дээ.
Манайд эрдэм шинжилгээний ажилтнууд нь гэсэн чинь дундаас доогуур амьдралтай. Цалин энэ тэр бол дуусцан хорвоо л доо. Хөөрхий хийж байгаа ажилдаа дуртай болхоороо л нэг юм байгаадаагаан. Миний бодлоор бол энэ олж байгаа мөнгөө зөвхөн шинжлэх ухааны салбарт л зориулж хүнийхээ тархины таван оюу толгойг эдийн засгийн эргэлтэд оруулмаар байгаа юм даа. Сая тэгтэл яав 70 000 төгрөг тараасан чинь юмны үнэ майр өсөөд эрүүлжүүлхүүдийн ачаалал ихдээд л өнгөрсөн юм шиг байлээшд. Тэгэх хэрэг юу байнаа. Тэрний оронд хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн, техникийн гэх мэт судалгаа, шинжилгээ, оношлогооны төв барилдаа. Тэр чинь эргээд ирэх мөнгө байхгүй юу. Хамгийн наад зах нь ядаж л гадаадад өндөр үнээр хийлгэдэг шинжилгээний мөнгийг эх орондоо үлдээгээд байж болно. За за sorry нөхдөө жаахан дэмийрчих шиг боллоо. Бичлэгээ билэг танхай уран бүтээлч, Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарамын “Эрдэм мэдлэг бол баялаг бусад нь хэрэглээ” гэдэг сайхан үгээр төгсгөе. Энэ үгийг өөр хүн ч хэлсэн байж магадгүй. Би л түүний амнаас сонссон юмдаг.

бас 3-ын зайнаас яаж оруулдгыг жинхэнэ харуулсан да

СҮҮЛИЙН
RSS FEED