header image

// stan -


Зарим нэг ухаарал


Зиа би гэдэг хүн одоогийн эрхэлж буй ажилдаа ороод 10 сар орчим болж байнаа. Саяхан миний амьдралд нэг том өөрчлөлт гарлаа. Ажиллаж байгаа нэгжийнхээ эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч болдог юм байнөө. Айсан, бас баярласан гэж юүхэв. Итгэл хүлээлгэсэнд нь баярлаж, хариуцлагтай байхыг нь бодож айсан. Нэг онцлог нь манай нэгжийнхэн бүгд бараг зэрэг шахуу энэ ажилд орцгоосон улс л даа.

 

Эрхлэгч болно гэдэг нь нэрэнд сайхан боловч нөгөө талаараа бас хэцүү юм байнаа. Энэнд ингээд хэлчүүл гомдчих болуу, тэгээд хэлүүл дургүйг нь хүргэчих болуу гээл баахан сэтгэлийн чилээ. Уг нь ч “би ямар доллар биш бүгдэд нь таалагдах албагүй” гэдэг үг байдаг л даа. Би битгий хэл төрийн сайд хүн хэлээд байсан юм чинь.  Гэхдээ энэ үг энд тохирохгүй юм билээ. Аливаа юмны торгон “камертоныг” тааруулна гэдэг амаргүйг одоо л мэдэж авлаа.

 

Нөгөө талаар надад тэгж санагдаад ч байгаа юм уу бүү мэд хамт ажилладаг хэд маань надаас нэг л хөндий болчихсон ч юм шиг. Эсвэл би тэд нарын нүдэнд их зантай “дарга” болж харагдаад байгаа юм болуу ч гэж бодогдох шиг. Мэдэх юм алгаа.

 

Хуучнаа үгүйсгэж шинийг бүтээдэггүйн адил би анх ажилд орохдоо ямар байсан одоо ч тэр хэвээрээ байгаа гэдэгтээ бат итгэлтэй байхыг хүснэм. Гэхдээ үүнийг би биш бусад нь дүгнэнэ л дээ.

 

“Удирдана” гэдэг дээрээс томилогдож, бусдыг захиран дагуулах бус гагцхүү түүнийг бусад нь хүлээн зөвшөөрөхөд хамгийн гол  утга нь оршино. Хэн хэзээ ингэж хэлснийг бүү мэд. Магадгүй би өөрөө зохиоч вуу. Гэхдээ  л Яасан үнэн үг вэ?





» Төгсгөл = Зарим нэг ухаарал


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Daria (зочин) | 2009-11-12 | 09:31
Hey Tamiraa minii nz urgelj baigaagaarai l ene ercheerei tsoglog hebeerei bgarai.Chamd bi itgej bn chi chadnaa...Yr ni huniig muulah ch yum u alibaa neg asuudlaar ter huniig hunduj yarihad nuguu hun ni ulam hurtslagdaj ulam gereltej ybdag yumaa...Tiim bhor sanaa zowsonii hereggui harin ch uragshaa ihiig hiij, buteej temuuleh ystoi. Jingiin tsubaa ybdagaarai l ybna Zamiin nohoi hutsdagaarai l hutsna....gej kkk.....Amidral ayaandaa chinii tald zogsood hiisen buteesenii chine haruulah bno... ETSESIIN ETSESD UURUU L UURIINHUU AMIDARLIIG UURCHILNU....
Amjilt loser
Daria ni



Бичсэн: Зочин | 2009-11-07 | 15:00
Hi, chi chadna, ирмэх



Бичсэн: Xavier | 2009-11-07 | 14:42
баяртай байна chini sana zoboj bagn zvb l asuudal golni chi ankh yamar hvn baisn yag ter heveere l bhad hangalttai odoo ch tsaahdaa ch gesen big success тэврэлт гоё шүү



Бичсэн: director | 2009-11-07 | 11:26
энэхүү чин сэтгэлээс гарсан Обдоогийн үг чухам хүү үнэн болой// алга хавсрав



hyn gedeg negendee yrgelh ataarhaj yavdag uls
Бичсэн: obdoo | 2009-11-07 | 11:08
aman deere enyyreen deeree helj chadahgyi murtluu araar chin hutga shaaj baival ter bol sul doroi archaagyi hyn gej boi boddog. Gol ni iim aash gargasan hymyystei hyn ergeed naiz bolj itgej chaddagyid gol utga ni orshmoi
obdoo



Бичсэн: MC | 2009-11-06 | 18:05
hi
naizaa blog chin goe yum. iluu goe bolgooroi za. naizuudaa sanaj baina shuu



Бичсэн: xvv | 2009-11-06 | 18:04
захирал ч захирал хүн шиг хэлжээ.



Бичсэн: arch_tseegii | 2009-11-06 | 15:38
gehdee hamgiin gol yu ch bolson bai chi huneere baih ene l hamgiin chuhal
chi anh ajild orohdoo ymar bsan ter heweere bgarai



Бичсэн: director | 2009-11-06 | 15:22
сайн гүйцэтгэгч байсан хүн сайн удирдагч болдог гэж боддог. Учир нь тэр өмнө нь ямар байсан, мөн удирдлагаа ямар байгаасай гэж хүсдэг зэргийг нэг бүрчлэн мэддэг учир алдах нь бага гэж боджийн. Хөндийрөхийн тухайд бол
1-т атаархал
2-т өөрийн санаа дагаж тэгж санагдаж магадгүй
нэгэнт л удирдагч болсон бол зүрх зориг чанга л байх хэрэгтэй дээ









:-)
 
xaax