header image

// stan -


Үүрээ орхихыг би хүснэ


Үүрээ орхихыг би хүснэ

 

Ангаахай балчир нас минь өнгөрчээ

Амьдрал тусгаарлах нас минь иржээ

Үүрээ орхихыг би хүснэ

 

Хүний жаахан үр байхаа нэгэнт больжээ

Хүнээс гуйлгүй амьдрах цаг нь болжээ

Үүрээ орхихыг би хүснэ

 

Бяцхан хөөрхөн хүүхэд нас минь алсалжээ

Бие дааж хорвоог туулах бичигдээгүй хуулийн үйлчлэл эхэлжээ

Үүрээ орхихыг би хүснэ

 

Хүүхэдтэйгээ хамт хүүхэд болдог хөг нь алдарчээ

Хүний эцэг шиг байх хөгжим нь уянгалжээ

Үүрээ орхихыг би хүснэ

 

Айлын гэрт айл болох хугацаа нь дуусчээ

Авсан эхнэр төрсөн үртэйгээ ааваасаа тусгаарлах мөч ойртжээ

Үүрээ орхихыг би хүснэ

 

Эхийнхээ сэтгэлд нялхрах эрх одоо үгүй болсон

Эндээс даруй нүүх хүслээн биелүүлэх цаг нь болсон

Үүрээ орхихыг би хүснэ

 

Хүсэл нь байвч хөлс нь хүрдэггүй энэ орчлонд

Ажил нь олдовч амдьрал ханадаггүй тэр хорвоод

Үүрээ орхихыг би хүснэ

 

 

Залуу гэр бүлийн мөнхийн асуудлыг /байртай болох/ өөрийнхөөрөө шүлэглэвэл нэг иймэрхүү. Дөрвөн мөрт биш гурван мөрт болчихлоо. Яруу найраг мэддэггүй шүү. Мэддэг нэг нь гөх инээдээ бариарай гэж туйлаас хүсье. Хаана ч тэр байр нь байгаан хэзээ ч нүүх гээд байгаан бүү мэд. Нэг л их хүсэл мөрөөдөл.  

 





» Төгсгөл = Үүрээ орхихыг би хүснэ


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Zurai | 2010-05-10 | 19:47
инээх
...Хүүхэдтэйгээ хамт хүүхэд болдог хөг нь алдарчээ
Хүний эцэг шиг байх хөгжим нь уянгалжээ
Үүрээ орхихыг би хүснэ...
...Эхийнхээ сэтгэлд нялхрах эрх одоо үгүй болсон
Эндээс даруй нүүх хүслээн биелүүлэх цаг нь болсон
Үүрээ орхихыг би хүснэ
Яг л бичсэн байна ш д. Би ч гэсэн үүрээ орхимоор л байна
sigh



Бичсэн: arch_tseegii | 2010-05-10 | 17:51
гоё л шүлэг байншд
хүн болгоны явах ёстой зам байхдаа гэж ярзайтал инээх



ene chin manid chin zroiulsan shyleg baina sh t tee hu
Бичсэн: obod (зочин) | 2010-02-02 | 19:55
ene chin manid chin zoriulsan shyleg baina sht ee hu



Бичсэн: director | 2010-02-02 | 10:37
заза тоглосийн аятайхан л 3 мөртүүд байна шд үүргэ мэдэрчээ тэ ярзайтал инээх



Бичсэн: director | 2010-02-02 | 10:33
rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor









:-)
 
xaax