header image

// stan -


3.2 тэрбумын үнэтэй үг


Хүйтний ам наашлаж
Хөхүүрийн ам цаашлалаа гэж... Готын бидэнд бол ямар юмных нь хөхүүрийн ам байхав дээ.

Тэрний оронд

Хүйтний ам наашлаж
Хүүхнй гуя цаашлалаа гэж ярьдаг болсон байна. За тэр ч яахав. Одоо нээрээ готын утаа мутаа утгаа алданаа. Тэгээд тэр утаа нь муу үр дагавартайг нь яана гээч. Бидний алаг үрсийг гэдсэндээ байхад нь хүртэл хордуулдаг гэжийнаа. Ээж нь хортой утаа амьсгалахаар хүүхэд нь бас хорддог гэнэ. Анагаах ухаанд нотлогдсон гэжий шүү.

 

Тэгтэл энэ сарын 8-ны өдөр “NTV” телевизийн оройн 21 цагийн мэдээгээр Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Б.Инжинаш гэдэг нөхөр “Бидний зүгээс хийх ёстой юмаа хийсэн. Одоо өөрсдөө утаагүй түлшээ түл” гэж байна. Утаанбаатарыг Улаанбаатар болгохын тулд 3.2 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Тийм ч учраас энэ бүтэлгүй албыг байгуулсан байх.

Бидний кармаанаас мөнгө аваад бидний өмнөөс ийм юм яриад сууж байгаа нь энэ утаанаас хэзээ ч салахгүй  л гэсэн үг. Одоо тэр албаа татан буулгуул таарна. Ийм тэнэг юм ярихыг нь мэдсэн бол анхнаасаа хэрэггүй байгуулсын. Тэрний оронд нэг сайн судалгааны төв бариад H1N1 вирусын эсрэг вакцин туршаад сууж байсансан бол хамаагүй дээр байхгүй юу.

 

Утаагүй болохоо болий гэхэд ядаж багасгасан бол... Энэ жил дахиал утаа f**k гэж. Манай байр ядаж байхад яг 100-н айлд байдгийг хэлэхүү. Өглөө болгон хийморийн сан тавиулсаар байтал залхжийнаа.




» Төгсгөл = 3.2 тэрбумын үнэтэй үг


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Xavier | 2009-11-12 | 11:58
Sain uu dajgvi setgegde; bn shv utaa bol hezee arilahgviee bagsna uu gehes bish za ter ih mvngv zartsuulsan esehin udahgvi vziye da bi ch gsn 100-d baidag vglvv bvr hiimorin san taviuldag hsv te za za tsaasha biched bgaarai гоё шүү



Бичсэн: Зочин | 2009-11-12 | 00:09
sick not talking яаааг үнэн









:-)
 
xaax