header image

// stan -


Үс муухай бол зүс муухай


Хамгийн сүүлд 2009оны 12 дугаар сарын сүүлээр байгууллагынхаа ёолхонд орох гэж ноосоо тушааснаас /үсээ засуулах/ хойш нэлээн хугацаа өнгөрчээ. Тэгээд хуучин засуулдаг үсчин дээрээ очтол ажлаасаа гарчиж. Уг миний сэтгэлд хүртэл засдаг сайн үсчин байсым. Хаа байгаа бол гэсэн мэдэх хүн алга. Тэхээр нь хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн буланд байрлах үсчинд ороод засуулсан чинь ёстой нэг балай юм боллоо. Яваад орсон, нэг хүүхэн энд суучих гэж байна. Суучихлаа. Миний үсийг үг дуугүй засаж байна. Тэхээр нь би 2 шанаанаас нь болгоомжтой аваарай. Өнцөг гараад байдаг юм шүү гэж  эелдэгээр санууллаа. Толгой дохиж байна. Дээрээс нь авч байна. Дэндүү их авцан өрвийж байна. За яахав одоо өнгөрсөн “малгайгаар дарж буулгах, гэлийн хүчээр номхруулхаас” гэж найдлаа. Тэгтэл хэлж сануулаад байсан өнцөг гараад ирлээ. Энийг гэж заатал “авах тусам өрвийгөөд, өнцөг нь улам их болно” гэж айлгаж байна. Уур “дүрс” хийлээ. “Хэлээд байхад” гэж дотроо бодоод хэлэх гэснээ “бүр тэнэг болгочуул яана” гэж хулчийлаа. Үс засаад дууслаа. “Залуус халимаг” хүссэн минь хүчээр “спорт халимаг” болсон байна. Би өөрөө өөртөө таалагдахгүй байгаа гэдэг нь үгээр илэрхийлэх арга алга. Хүмүүс хараад юу гэх бол гэж санаа зовлоо. Ургачих юм чинь гэж өөрийгөө тайтгарууллаа. Хусуулчдаг юм билүү гэж эрс шийдлээ. Өвөл юм чинь дэмий гэж няцлаа. Тэр хооронд үсээ угаалгалаа. Толгойгоо арчаад хартал бүр ч авах юм алга. Ядаж байхад толгой угааж байгаад цамцны зах норгочиж. Гарсан хайрч байна. Үсээ засуулах биш “зодуулсандаа” цухал хөдөллөө. Зүсээ сайхан болгох гэсэн биш гоо сайхнаа “хүчиндүүлсэндээ” уурандаа багтарлаа. Үс засуулах 20 минутад хичнээнч их юм бодогдов. Гайтай үсчнээс болж хичнээнч бухимдав. Хэрэг алгаа. Хамгийн сүүлд энэ тухайгаа блогтоо бичиж тайвшрав. Ер нь энэ зарим үсчид өөрийнхөө дураар биш хүний хүслээр засч сурмаар юм. Тэгээд ч ямар өөрийнх үс биш. Хүний үсийг. Тэрнийх нь гайгаар би шившиг болоод байхад. 




» Төгсгөл = Үс муухай бол зүс муухай


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2010-02-03 | 17:26
kkkk



Бичсэн: Хүслийнжигүүр | 2010-01-19 | 12:50
хэхэ. Би бол тэгээд л шууд хусуулчихдагийн шд... яадгий...
Зарим гарууд нь хусчихаад бас давхар мөнгө нэхэж ёооёдноо бас хэхэ

яалтай билээ гачин үстэй байснаас халзан явсан нь дээрээ smug smug smug



hahahha
Бичсэн: Обдоо | 2010-01-19 | 12:41
ene hergiin gol buruutan ni bi sht
Bi tiishee orii gej sanal garagsaiin



Бичсэн: director | 2010-01-19 | 11:05
эрэгтэй хүний царай зүсний гоо сайхан үснээсээ хамааралтай байдым шиг байгаан. манай ажлын 1 залуу харахаар л бодичин шиг, нэг л бөх шиг харагдаал байсан чинь үсээ өмнөхөөсөө бүүр жижкэн болгуулцан байсан байгаам даа. Надаа бол үсний өөрчлөлт ерөөсөө анзаарагдахгүй, царай нь л шал өөр болцон харагдаад инээд хүрээд хэлээ гаргах ярзайтал инээх



Бичсэн: xvv | 2010-01-18 | 23:51
Сүртээшд гсн чөтгөр Заримдаа ч толинд нэг хачин юм зогсож байх муухай шүү хэлээ гаргах Тэгэхдээ зүгээр дээ гудамжаар гараад алхахаар чамаас миа хүмүүс захаас аваад замаар нэг байгаашд гсн. Нээрээ манайхан ер нь хаа хаанаа ажлаа хийсэн шиг хийгээд сурчихмаар л байгаам..



Бичсэн: хундага | 2010-01-18 | 19:14
ингэж биччихээд уг нь зургаа тавьдаг заншилтай шд, блогмн



Бичсэн: Flower (зочин) | 2010-01-18 | 17:47
Oh tiimu? setgeleer unaltgui e.Zugeer l haragdaj bn le sh dee....Bi lab anzaaraagu..... Harin ch chi uuriinhuu uug heleheer neerei tegsen yum bolow u tiim yum bolow u gej bodohod hurehed hurlee...Tiimees sanaa zowoltgui ee.(Ene tiim tom asuudal bish sh dee)Us urgachil taaraa sh dee....Be cool баярлах









:-)
 
xaax